Маркетингийн стратеги гэж юу вэ? Хэрхэн тодорхойлох вэ?
- Onion Agency
- Jan 13
- 2 min read

Маркетинг гэдэг нь аливаа бүтээгдэхүүн үйлчилгээ зах зээл дээр амьдруулах амин сүнс юм гэж би тодорхойлох дуртай..
Маркетинг нь муу юмаа гээд зөвхөн нэг төрлийг сурталчилгааг нь хэлж үнэлэх тохиолдолд байдаг , гэтэл маркетинг нь зөвхөн зар сурталчилгаа төдийхнөөр сэтгэдэг зүйл биш юм.
Маркетингийн үйл ажиллагааг дутуу бодох, тооцоолох, төлөвлөх нь компанид цаг хугацаа болоод санхүүгийн хувьд том гарз хохиролыг авчирдаг. Товчхондоо стратегиа тодорхойлох нь хамгийн чухал юм.
Тэгвэл маркетингийн стратеги гэж юу юм болоо? Зар сурталчилгаа, түүнийг түгээх сувгаас гадна дахиад юуг мэдэх ойлгох, бодох ёстой юм бэ?
Маркетингийн стратеги гэдэг нь үйлчлүүлэгчдийг бүтээгдэхүүн, үйлчилгээгээ худалдан авахад итгүүлэх бизнесийн ерөнхий төлөвлөгөөг хэлдэг. Маркетингийн стратеги нь ирээдүйн хэрэглэгчдэд хэрхэн хүрч, тэднийг үйлчлүүлэгч болгохыг тодорхойлдог. Үүнд компанийн үнэ цэнийн санал, гол брэндийн мессеж, зорилтот хэрэглэгчдийн хүн ам зүйн мэдээлэл болон бусад өндөр түвшний элементүүдийг агуулдаг.
Нарийвчилсан маркетингийн стратеги нь маркетингийн 4 P-ийг хамардаг: бүтээгдэхүүн, үнэ, байршуулалт, сурталчилгаа.
Тэгэхээр бидний боддог сурталчилгаа нь маркетингийн стратегийн зөвхөн нэгээхэн хэсэг нь байгааз.
Маркетингийн стратегийн эцсийн зорилго нь өрсөлдөгч компаниудаас тогтвортой өрсөлдөх давуу талыг бий болгох, бусдад хүргэх явдал бөгөөд жижиг, богино хугацааны маркетингийн төлөвлөгөөнд тусгагдсан байх ёстой том зураглал бүхий үндсэн үзэл санаа юм
Маш сайн стратегийг боловсруулахын тулд бизнес нь үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ, хүслийг ойлгох ёстой. Энэ нь хэвлэмэл брошур, сошиал сувгууд дахь контент эсвэл томоохон кампанит ажил эсэхээс үл хамааран маркетингийн бүхий л үйл ажиллагаа нь компанийн үндсэн үнэ цэнийн саналыг үр дүнтэй илэрхийлэх ёстой.
Жишээлбэл, Walmart (WMT) нь "өдөр бүр хямд үнээр" хямдралтай жижиглэн худалдааны сүлжээ дэлгүүр гэдгээрээ алдартай. Хямд үнэ нь тэдний үнэ цэнийн санал учраас, бизнесийн бүх үйл ажиллагаа, маркетингийн ажлууд нь үндсэн хэрэглэгчдийнхээ сонирхлыг татдаг санаан дээр тулгуурладаг. Тэдний маркетингийн стратегийг телевиз, хэвлэл, эсвэл сошиал плафтормууд дахь нөлөөлөгчдийн хаягуудаас харж болно , гэхдээ энэ бүх сувгуудад өдөр тутмын бүтээгдэхүүнийг хямд үнээр гэсэн ганцхан үзэл санааг онцолсон байдаг.
Маркетингийн стратеги хэрхэн бий болгох вэ?
Бодлоготой, үр дүнтэй маркетингийн стратеги бий болгох нь хэд хэдэн алхамыг шаарддаг.
Зорилгоо тодорхойлох
Зорилго нь заавал борлуулалт г.м тоон хэмжээс байх албагүй, үнэнч хэрэглэгчдийг үүсгэх, эрх мэдлийг бий болгох, хэрэглэгчдийн оролцоог нэмэгдүүлэх, зах зээлд анхдагч байх зэрэг байж болно.
Хэрэглэгчийн профайл үүсгэх
Персона буюу тэд хэн бэ? Юу хүсдэг, ямар асуудал тулгардаг? Бид хэрхэн шийдэж байгаа? Өрсөлдөгчдийн одоогийн шийдэл юу байгаа гэх мэт
Мессеж боловсруулах
Зорилго, хэнд хандаж байгаагаа мэдэж байгаа тул мессежээ үүсгэхдээ таны бүтээгдэхүүн, үйлчилгээ тэдний асуудлыг хэрхэн шийдэж, амьдралыг нь сайжруулах талаар ойлгуулах ёстой. Энэ хамгийн чухал хэсэг
Төсөвөө тодорхойл
Таны төсөв таны юу хийж чадахыг тодорхойлно
Сувгуудаа тодорхойлох
Хамгийн сайн мессежийг зохих хэрэгслээр дамжуулахгүй бол ажиллахгүй. Маркетингийн ажилд хамгийн сайн сувгийг сонгох нь таны үйлчлүүлэгчид хэн бэ, тэд хэнд итгэдэг, ямар төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл хэрэглэдэг, ямар төсөвтэй ажиллахаас хамаарна. Зарим компаниуд өөрсдийн вэбсайтдаа блог нийтлэл үүсгэх нь хамгийн үнэ цэнийг олох болно. Бусад нь олон нийтийн мэдээллийн сувгууд дээр төлбөртэй зар сурталчилгаагаар амжилтанд хүрч магадгүй юм. Агуулгадаа хамгийн тохиромжтой газрыг олоорой.
Хэмжих боломжмтой үзүүлэлтүүдийг тодорхойлох
Хэмжигдэхүүнээ тодорхойлж, маркетингийнхаа амжилтыг хэрхэн үнэлэхээ тодорхойл. Жишээлбэл:
Шинэ хэрэглэгчид
Хэрэглэгчдийн тоо
Орлого
Борлуулалтын тоо
Сошиал медиа дагагчид
Хэрэглэгчдийн дахин худалдан авалтын хувь зэрэг байж болно.
Маркетингийн төлөвлөгөө нь маркетингийн үйл ажиллагааг сар, улирал, жилээр тодорхойлдог бол маркетингийн стратеги нь нийт үнэ цэнийн саналыг тусгасан байдаг.
Дараагийн бичвэрээр маркетингийн сүүлийн үеийн трэнд, үзэл баримтлалын өөрчлөлтүүд болон 2025 оны маркетингийн трэндийг хуваалцах болно..
By Uchral Munkhjargal /CEO&Co-Founder at Onion Agency/ 2024.12.19/
留言